Баянхонгор аймгийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” аяны хүрээнд тус аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих төрийн бус байгууллага, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг хамгаалах төв зэрэг 20 гаруй төрийн болон төрийн бус байгууллагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтаар хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр хамтын ажиллагааг сайжруулж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргасан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар