Баянхонгор аймаг анх 1941 байгуулагдахад Аймгийн прокурорын газар нь БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор нэг гэр контортой, аймгийн прокурор нэг, туслах прокурор нэг, мөрдөн байцаагч хоёр, нарийн бичгийн дарга нэг бүгд таван орон тоотойгоор ажиллаж байжээ.
БНМАУ-ын 1940 оны Үндсэн хуулийн 68 дугаар зүйлд зааснаар “БНМАУ-ын бүх яамдууд ба төвийн байгууллагууд тэдгээрийн харьяа албан газрууд, мөн албан тушаалын хүмүүс ба тус улсын иргэд хуулийг хэрхэн чандлан биелүүлж буйг хянан шалгах дээд хяналтыг улсын прокурор гүйцэтгэнэ” гэсэн заалтын дагуу аймаг, орон нутагт прокурорын үүргийг гүйцэтгэн үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй билээ.
Өдгөө тус прокурорын газарт 11 прокурор, 15 захигаа, үйлчилгээний ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар