“БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ ИРГЭН БҮРИЙН ЖУРАМТ ҮҮРЭГ”-ИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЖ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
“БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ ИРГЭН БҮРИЙН ЖУРАМТ ҮҮРЭГ”-ИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЖ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Баянхонгор аймгаас прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг хэрэг гэж юу болох талаар аймгийн Эрдэм ахлах сургууль, “Соого сейкео” ахлах сургуулийн сурагчдад сургалт зохион байгууллаа.  

Мөн энэ үеэр Прокурорын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн талаар танилцуулж, улсын хэмжээнд зохион байгуулж буй "Хамгаалсан байгаль - бидний ирээдүй" нөлөөллийн арга хэмжээний талаар яриа, таниулга хийж, мэдээлэл өглөө.  

Сурагчдад Үндсэн хуульд заасан "Байгаль орчноо хамгаалах иргэн бүрийн журамт үүрэг”-ийн талаар танилцуулж, энэ үүргээ биелүүлэхийн тулд хүүхэд бүр ан амьтан, ургамал, ой мод, усаа хайрлан хамгаалахыг уриаллаа.