Баянхонгор аймгийн прокурорын газраас электрон болон утаат тамхийг хүүхдүүд хэрэглэж байгаа асуудлыг зогсоох зорилгоор “Электрон болон утаат тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтад тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд болон Политехникийн коллежийн багш, ажилчид, оюутан, сурагчид хамрагдсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар