Архангай аймгийн прокурорын газарт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, шүүхийн практик болон төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажилд оролцох прокурорын үүрэг оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Тус хэлэлцүүлэгт Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн прокурорын газрын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр хууль хэрэглээний нэгдмэл ойлголт, хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй тулгамдсан асуудлын талаар санал солилцож, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын үр дүн, туршлагаас хуваалцсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар