ЭМИЙН САН, ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГУУДАД ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
ЭМИЙН САН, ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГУУДАД ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАЖЭЭ

Баянхонгор аймгийн прокурорын газраас “Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах” нэгдсэн аяны хүрээнд тус аймгийн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай хамтран Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагууд нь “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгааг шалгалаа. 

Шалгалтаар эмийн сангууд жороор олгохоор заасан эмийг жоргүйгээр олгосон, хугацаа нь дууссан эм, эмийн хэрэгсэл хадгалсан зэрэг зөрчлүүд илэрснийг арилгуулах арга хэмжээ авч ажилласан байна. 

Дээрх зөрчлийг арилгуулахаар Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 18 эмийн санд прокурорын мэдэгдэл хүргүүлж, нэр бүхий 7 эмийн санд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтад заасан “жороор олгох эмийг эмийн жоргүйгээр олгосон” зөрчилд шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.