ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянхонгор аймгийн прокурорын газраас “Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан”-г улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбогдуулан төрийн үйл ажиллагааг ил тод, шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөнөөр "Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г бүрэн, үнэн зөв хөтлөх, нэгдсэн санд мэдээлэл бүртгэх, ашиглах явцад хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг чанд мөрдөж, хүний эрхийн зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэж, эрх бүхий байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн байна.

 Зөвлөгөөнд тус аймгийн зөрчил шалган шийдвэрлэх 27 байгууллагын 119 эрх бүхий албан тушаалтнууд оролцлоо.